m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 04:41
136
Монголын нэрт зураач АНУ-д сураггүй алга болжээ

Нью-Йорк хотод аялж явсан Монголын жуулчин алга болсон тухай мэдээлэл АНУ-ын зарим цахим хуудаснаа гарсаар байна. Ар гэрийнхэн нь түүнийг хайсаар аргаа бараад  цагдаад хандсан аж. Эрэн хайх ажиллагаа эхэлж зураг, бусад мэдээллийг зарласнаар  Төрийн соёрхолт зураач Долгоржавын Болд гэдэг нь тодорхой болсон байна. 

Тэрээр өнгөрсөн даваа гаригт буюу аравдугаар сарын 27-ны өдөр Лонг Айланд хотын Fairfield зочид буудалд байрлаж байгаад сураггүй болсон аж. Нью-Йорк хотын цагдаагийн газар Д.Болдын талаар мэдээлэл өгөхийг хүсвэл www.nypdcrimestoppers.com хаягт хандахыг зөвлөжээ. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ аялж байсан гэнэ. Бид удахгүй Гадаад харилцааны яам болон АНУ-д сугаа ЭСЯ болон Консулын газраас албан ёсны үнэн бодит мэдээллийг хүргэх болно.

 

Тэрээр өнгөрсөн даваа гаригт буюу аравдугаар сарын 27-ны өдөр Лонг Айланд хотын Fairfield зочид буудалд байрлаж байгаад сураггүй болсон аж