m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 05:03
44
Улаанхус сумын 52 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрчээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 52 хүүхэд хоолны хордлогоор өвчилсөн бөгөөд эдгээрээс гурав хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Хүүхдүүдэд халуурах, бөөлжих, гүйлгэх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  хүнсний бүтээгдэхүүний 45 сорьц, гадаад орчны 55 сорьц авч шинжилгээнд өгчээ.