m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 05:43
117
Ажилдаа дурлах арван арга

1. Илүү нухацтай ажигла.
Ажил дээрээ бага  боловч хөгжилтэй байх нэг арга бол хүмүүсийг ажиглаж, тэднийг юу урамшуулж, яагаад аливаа зүйлсийг хийдэг болохыг нь бодох юм. Эрүүл сониуч байдлыг бий болго. Тэгвэл та хэзээ ч уйдахгүй.
2. Илүү ухаантай ярь.
Бодлогогүй ярих нь илүү их асуудал, саад бэрхшээлийг авчирдаг. Ярихаасаа өмнө бодох нь эргэлзээг арилгаж,  тухайн өдрөө илүү баяр баясгалантай байхад тусална.
3. Сайн сур.

Хэрэв та ажил хийж л байгаа бол үнэ цэнэтэй зүйл хийж байна гэсэн үг. Тиймээс түүнийг сайн сурч эзэмш. Ур чадвараа илүү сайжруул. Тэдгээрийг сайн хийж сурвал таньд илүү таатай байх болно.
4. Гүнзгий амьсгал ав.
Гүнзгий амьсгал авч байхгүй бол тархи хүчилтөрөгчөөр дутагдаж, сэтгэл гутрал, санаа зовнилыг бий болгодог. Тиймээс гүнзгий амьсгал авч байх нь амар тайван байдлыг авчрах болно.
5. Удаан ид.
Идэх гэдэг бол амьдралын хамгийн сайхан зүйл. Хэрэггүй хоол хүнс ходоод руугаа чулуудахын оронд сайн нөлөө үзүүлэх хэрэгцээт хоол хүнсийг сонгож, хэрэглэ.
6. Аливаа зүйлийг урьдчилан хар.
Хэрэв тэдэнд таныг урагш ахиулах зүйл байгаа бол зорилго таныг идэвхижүүлнэ гэсэн үг. Зорилгодоо илүү эрчимтэй сэтгэл хөдлөлтэйгөөр ханд, тэгвэл зорилгоо биелүүлж чадна.
7. Байн байн инээмсэглэ.

Хүн бүр аз жаргалтай үедээ инээмслэглэдэг гэдгийг мэддэг боловч цөөхөн хүмүүс үүнийг бодит байдлаар ашигладаг. Инээх нь таныг аз жаргалтай болгоно.
8. Илүү хурдан шийд.
Шийдвэргүй байдал гэдэг бол ажлын байран дээр байдаг таагүй зүйл гэж хэлж болно. Хожимдсон хойно нь зөв шийдвэр гаргаснаас буруу ч гэсэн шийдвэрээ одоо гаргах нь чухал.
9. Амархан уучилж бай.
Хүмүүс  байгууллагыг бүрдүүлдэг. Бусдын эсрэг атаа жөтөөг хадгалаад байвал та л өөрийгөө аз жаргалгүй болгож байна гэсэн үг. Тиймээс атаархлыг өөрөөсөө гарга.
10. Илүү талархалтай бай.
Нэгэн мэргэн хүн: “Ухамсартай үйлдэл хийхээс хэзээ ч бүү татгалз” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл та ямар ч үед үүнийг хийж чадвал өдрийг сайхан өнгөрүүлж чадна.