m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 06:21
1840
Амтат бялуу хийх жор

Орц: 

2,5 стакан гурил

2 ц/х хөөлгөгч

¾ ц/х давс

1,5 стакан сүү

1,5 стакан сахар

4ш өндөг

170г масло

1ц/х ваниль

Хийх арга:

1. Гурил, хөөлгөгч, давсаа хамт шигшинэ. Өндгийг шар цагаанаар нь хуваана.  Өндөгний цагааныг миксердэж хөвсгөр болсны дараа 100 гр элсэн чихэр нэмнэ. Дахиад миксердэнэ.

2. Маслыг миксерээр бяцлаад  үлдсэн элсэн чихрээ нэмээд сайтар хутгана. Үүний дараа шигшсэн гурил сүүнээс бага багаар нэмээд хутгана. Бүгдийг хийгээд дууссан бол ваниль , миксердсэн өндөгний цагаанаа нэмээд хутгана. 

3. Листээ маслоор тослоод цаасаа дэвсэнэ. Зуурмагаа хувааж листэндээ тэнцүү хийгээд тэгшилж өгнө.  180С 25-30 минут шарна. 

4. Крем болон жимсээр чимэглэж өгнө.