m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 07:11
160
“Лантуу хүү” сургамжит комик ном худалдаанд гарлаа

Монголд анх удаа хүүхдэд цахим ертөнцийн зохистой хэрэглээг таниулах комик ном худалдаанд гарлаа.

Уг ном нь өнөөдрөөс эхлэн интерном дэлгүүрээр 3000 төгрөгөөр худалдаалагдах юм байна. Энэ нь зөвхөн хэвлэлтийн зардлын үнэ бөгөөд ашгийн бус энэ номыг худалдаж авснаар дараагийн цуврал номын хэвлэлтийг санхүүжүүлэх аж.

“Өөрийнхөө болоод өрөөлийн хүүхдийг муу зүйлсээс зөв аргаар хамгаалъя” уриатай уг ном нь багачууд болон өсвөр насны хүүхдүүдэд тун ч хэрэгтэй мэдээлэл, сургамж агуулсан тул эцэг эх, сурган хүмүүжүүлэгч та бүхэнд энэ мэдээлэл үнэ цэнэтэй байх болох болов уу. Энэ үйл ажиллагааг “Лантуун дохио” ТББ-ын Лантуу хүү төсөл хэрэгжүүлж байгаа юм.