m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 07:41
71
“Зорилготой амьдаръя” өдөрлөг, сургалт боллоо

Архангай аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Цагдаагийн газартай хамтран “Зорилготой амьдаръя” өдөрлөг-сургалт боллоо. Өдөрлөг сургалтанд Шүүхээс хорих ял оногдуулж тэнссэн, ял хойшлуулсан, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хорих ангиас суллагдсан 36 иргэн мөн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж байгаа  найман ялтан, аймгийн Прокурорын газар, Хөдөлмөрийн хэлтсийн ажилтан, албан хаагчид оролцсон байна.

“Өдөрлөг-сургалт”-ыг аймгийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор С.Алтантуяа, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Т.Аззаяа нар удирдан явуулжээ.

“Өдөрлөг-сургалт”-ын гол зорилго нь зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажил олгогч байгууллагын захиалгын дагуу ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа, таниулга, ухуулга, сурталчилгаа явуулах, хорих ангиас суллагдаж ирсэн иргэдийг сургалт, урамшуулал, төслийн зээлд хамруулах, ажил хөдөлмөр, цалин орлоготой болгох, иргэний бичиг баримттай болгоход чиглэгдсэн байна.

Ийнхүү “өдөрлөг-сургалт”-ыг зохион байгуулан явуулсан нь иргэд хууль эрх зүйн зөвлөгөө авч, ажил хөдөлмөртэй болох, цалин орлоготой байх, гэмт хэрэг, зөрчил буурахад чухал үр дүнтэй ажил болсон гэж дүгнэсэн байна.