m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 08:16
155
Ш.Сүхбаатар: Иргэнээ хайж олоход анхаарал хандуулж байна

Төрийн соёрхолт зураач Д.Болд АНУ-д  сураггүй болсон таагүй мэдээлэл гарсаар байна. ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Зураач Д.Болд сураггүй алга болсон гэх мэдээллийн та бүхэн хэзээ авсан бэ. Ажлаар явсан гэх мэдээлэл байна?

-Ар гэрийнхэн нь Нью-Йоркийн цагдаад мэдэгдсэн даруй бидэнд мэдээлэл ирсэн. Д.Болд гэрийнхэнтэйгээ аяллаар явсан юм билээ.

-Иргэнийхээ эрх ашгийг хамгаалах нь Консулын газрын үүрэг. Та бүхэн Нью-Йоркт байгаа төлөөлөгчийн газар болон ар гэрийнхэнтэй холбогдсон уу?

-Монголын нэг иргэн сураггүй болсон байхад бид чимээгүй сууна гэж байхгүй. Бид Нью-Йоркт суугаа Консулын газрынхантай холбогдон хэрхэн ажиллах талаар ярилцсан. Мөн албан тоотыг АНУ-ын  хууль хяналтын байгууллагад илгээж яаралтай эрэн хайх ажлыг зохион байгуулах хүсэлтээ гаргасан.

-Та бүхэнд сураг гарсан талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй биз?

-Одоогоор нааштай ямар ч мэдээлэл ирээгүй байна.