m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 08:25
252
Үндэсний сонгодог дуурь балетын нотны сан байгуулав

УДБЭТ нь өөрийн урын санд байгаа үндэсний дуурь балетуудын нот, партитур, клавируудыг шинэчлэх төслийг 2013 оны 10-р сараас MCS компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр эхлэн хэрэгжүүлж 40 гаруй бүтээлийн нотыг компьютерт шивж оруулж DVD-д эмхэтгэн “Нотны сан-г гаргажээ.

Энэ нотын санд PDF файлаар хийсэн 18 дуурь, 15 балетын клавир, 6 бүтээлийн партитур багтжээ.


Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав, Э.Чойдог зэрэг 10 гаруй хөгжмийн зохиолчдын бүтээсэн оюуны үнэт өв хөгжмийн энэ бүтээлүүдийг өөрийн уран бүтээлийн санд хэвлэн хадгалахаас гадна, Монголын соёлын өвийн төв, болон ССАЖЯ-д тус бүр нэг хувийг хадгалуулах ажээ.
Энэ төслийн үр дүнд театрын урын санд байгаа үндэсний сонгодог бүтээлүүд, эх нот найдвартай хадгалагдах боломжтой болж, улмаар дэлхийн аль ч театрт тоглогдоход нотны хувьд ямар нэг асуудалгүй болж Монголын хөгжмийн урлаг дэлхийд танигдах сайхан боломж нээгдэж байгаа юм.
“Үндэсний сонгодог дуурь, балетын нотын сан”-г хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр 17 цагт УДБЭТ-т болно.