m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 08:31
46
200 орчим жолооч эрхээ хасуулжээ

Баян-Өлгий аймагт техник эзэмшигчдийн сахилга, хариуцлага сулрах тусам тэдэнд оногдох шийтгэл чангарч байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад буурах хандлагатай ч торгуулиар орсон орлогын хэмжээ эрс нэмэгдсэн байна.

Энэ оны эхний есөн сарын мэдээгээр согтууруулах ундаа хэрэглэн машин жолоодож явсан 190 хүнийг техник жолоодон замын хөдөлгөөнд оролцох эрхгүй болгосон. Өмнө нь ийм эрх нь хязгаарлагдсан, согтуугаар техник жолоодож явсан 140 хүн шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлагдаж байсан аж.

Эрхийн үнэмлэхгүйгээр машин жолоодож явсан 432 хүнийг саатуулан 11сая 325 мянган төгрөгөөр, машинаа зогсоолд тавиагүй, техникт холбоотой бусад зөрчил гаргасан 3729 иргэнийг 14 сая 830 төгрөгөөр торгожээ. 

Есөн сарын мэдээгээр согтууруулах ундаа хэрэглэн машин жолоодож явсан 190 хүнийг техник жолоодон замын хөдөлгөөнд оролцох эрхгүй болгосон.