m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 09:10
74
Солонгосын залуус I Phone-6-г авахаар дугаарласаар байна

Apple компанийн шинэ бүтээгдэхүүн "I PHONE6"  гар утсыг  Солонгост борлуулж эхэлжээ.Тус компанийн  бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч Fresbee дэлгүүрийн гадаа залуучууд дугаарлаэ эхэлжээ. Тэд онлайнаар захиалгаа өгсөн  ч хамгийн эхний хэрэглэгчдэд өгөх урамшууллыг авахаар ийн дугаарлаж байгаа юм байна.

   Сөүл хотын оршин суугч нэгэн эмэгтэй "I PHONE6" утасны хамгийн анхны хэрэглэгч болсон ба тэрээр шинэ загварын утасны дэлгэц , өмнөхөөсөө илүү том болсон байгаа нь таалагдсан гэжээ.

    "I PHONE6" утас 16GB багтаамжтай  нь  814 000, 64GB багтаамжтай бол 946 000,  128GB багтаамжтай бол 1 078 000 воноор зарагдаж байна.

 Мөн "I PHONE" гар утасны албан ёсны борлуулагч Fresbee дэлгүүр нь  хэрэглэж байсан хуучин загварын "I PHONE" утсаа авч очвол ,  хэрэглэгчтэй тохирон утсыг  буцаан худалдан  авч,  мөнгийг шинэ "I PHONE6" утасны төлбөрт тооцон хасах үйлчилгээг хийсэн нь олон залуусын сонирхлыг татжээ.