m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 09:14
28
FA жиргээчдийг ”350 мянган паундаар торгожээ

Английн хөлбөмбөгийн холбоо (FA) сүүлийн гурван жилийн хугацаанд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр зохисгүй үг хэрэглэж, бусдыг дайрч доромжилж, өдөөн хатгасан утгатай “жиргэсэн” хөлбөмбөгчдийг 350 мянган фунт-стерлингээр торгожээ. Премьер-лигийн тоглогчдоос “Ливерпуль”-ийн довтлогч Райан Бабел хамгийн анх торгуулсан (2010/11 оны улиралд) бол “Челси”-гийн жигүүрийн хамгаалагч Эшли Коул хамгийн өндөр буюу 90 мянган паундаар торгуулсан билээ. Тэгвэл “Куинз Парк Рейнжерс”-ийн төвийн хамгаалагч Рио Фердинанд мөнгөөр бус гурван тоглолтод оролцох эрхээ хасуулсан юм.