m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 09:30
56
ААН-үүдийг татвараар дэмжих төслүүд дэмжигдлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох тухай агуулга бүхий, 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1 хувь болгох тухай агуулга бүхий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр боллоо. Уг төслүүд дээр асуулт, саналтай гишүүд гараагүй бөгөөд ААН-үүдийг дэмжсэн эдгээр төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороонд шилжүүлэхээр болсон юм.