m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 11:12
61
Хөрөнгийн бирж дээр 56.905 ширхэг хувьцаа арилжигджээ

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 31-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 11 хувьцаат компанийн нийт 56.905 ширхэг хувьцаа арилжигдаж 33.338.499 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 

Хөрөнгийн бирж дээр 56.905 ширхэг хувьцаа арилжигджээ

Энэ өдөр “А” самбарт найман компанийн 7777 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 5.105.647 төгрөгийн, “Б” самбарт гурван компанийн нийт 49.128 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 28.232.852 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Тус арилжаагаар "Бинсэ" ХК-ийн үнэт цаас хамгийн их буюу 47.950 ширхэг үнэт цаас 28.098.700 төгрөгөөр арилжигдсан байна.

Харин ТОП-20 индекс 15,547.65 нэгж болж эргээд 44.16 буюу 0.28 хувиар буурсан  үзүүлэлттэй байна.