m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 12:24
39
Монголбанк 142.6 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалжээ

Монголбанк нэг долоо хоногтой 142.6 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр энэ оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 556 тэрбум төгрөг болж байгаа юм байна. 

Монголбанк 142.6 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг арилжаалжээ

Дашрамд дурдахад, нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм.