m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 13:42
97
Хятадын коксжих нүүрсний компани нүүрсний үнээ нэмнэ

"Шанси" коксжих нүүрсний корпораци нь нүүрсний үнээ нэмэхээр мэдээлсэнтэй холбогдуулан зарим олборлолтын бүсүүдэд нүүрсний үнэ 10-20 юань/тонноор нэмэгдэж, орон нутгийн коксжих нүүрсний зах зээлд эерэг нөлөөтэй байна гэж Ашигт малтмалын газраас мэдээлсэн байна.

Тодруулбал, энэ сарын 27-ны өдрийн байдлаар Хятадын коксжих нүүрсний үнэ өмнөх долоо хоногоос 0.36 хувиар өсөж, Жинтанг мужийн импортын коксжих нүүрсний үнийн индекс буюу Австралийн коксжих нүүрс 665 юань/тонн үнэтэйгээр сүүлийн хоёр долоо хоногт тогтвортой байна.

Импортын нүүрсэнд ноогдуулах 3.0 хувийн татвараас шалтгаалж Хятад улсын коксжих нүүрсний дотоодын зах зээлд эерэг хандлага ажиглагдаж байна. Тус улсын тэргүүлэх олборлогч компаниуд нүүрсний үнээ 10- 20 юань/ тонноор нэмсэн ба бусад компаниуд ч үнээ нэмэх төлөвлөгөөтэй байна. Нүүрсний эрэлт нийлүүлэлтийн харьцаанд эерэг хандлага харагдаж байгаа боловч урт хугацаандаа зах зээлийн байдал тогтворгүй байхаар ажиглагдаж байна. Өнгөрсөн долоо хоногийн хувьд Хэбэй мужийн коксжих нүүрсний үнэ тогтвортой байсан бол ирэх 11 дүгээр сард зохион байгуулагдах АПЕК-ийн хуралтай холбогдуулан агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний хүрээнд ихэнх төмөрлөгийн болон коксийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоох буюу үйлдвэрлэлээ багасгах учир нүүрсний эрэлтэд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Шандонг мужид нүүрсний зах зээл тогтвортой, дээд зэргийн болон хагас коксжих нүүрсний эрэлт бусад төрлийн нүүрснээс өндөр байгаа аж.

Дашрамд дурдахад, коксжих нүүрсний эрэлт нэмэгдэх хандлагагүй байгаа учраас Хятад улсын коксжих нүүрсний зах зээл богино хугацаандаа тогтвортой байх төлөвтэй байна.