m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.18 08:17
22
Дашнямтай өдөр

Аргын тооллын 11 сарын 23, Адъяа гараг. Билгийн тооллын 1, Эрхтэний тэнгэрт одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.