m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.18 08:18
41
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 11 сарын 24, Сумъяа гараг. Билгийн тооллын 2, Гар одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.