m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.18 08:42
103
Загварын ертөнцийн домогт "төмөр хатагтай"

Загварын ертөнцийн "Төмөр хатагтай" гэгддэг Анна Винтур системтэйгээр өөрийн зорилгодоо хүрсэн нэгэн. "Vogue" сэтгүүлийн ерөнхий редактор болох хүслээ бага наснаасаа гүйцэтгүүлсэн гэдэг. Тэрбээр өмнө нь тулгарсан ямарч асуудлаас шантралгүйгээр өөрийн ажилтанд хүрч олонд хүндлэгдсэн юм. Түүний ажлын цаг өглөөний таван цагаас эхэлдэг бөгөөд өглөөний ундны хувьд тэрбээр ганц аяга Starbucks'a кофе уудаг гэнэ. Харин түүнийг дагадаг худал цуурхалд тэрбээр юу ч бодолгүй "бүгд үнэн" хэмээн хэнэггүйхэн хариулдаг. 

Анна Лондон хотод төрж өссөн бөгөөд багадаа эцэг Чарльз Винтурынхаа зөвлөхөөр түүний сонинд залуучуудад зориулсан буланг хөтөлдөг байжээ. Чарльз Винтур үргэлж Аннагийн саналыг сонирхдог байсан гэдэг. Харин бяцхан Аннагийн хувьд бүх асуудалд хариуцлагатайгаар ханддаг байжээ. Үүний үр дүнд энэ нь амжилттай гэр бүлийн бизнес болж хувирчээ. Харин түүний ээж олны танил дээд зиндааны үдэшлэгүүдийн гол доргиогч нь байжээ.

 

Аннагийн амьдралын гол үе нь түүний 16 нас байсан гэдэг. Энэ үед тэрбээр эцэслэн өөрийн үс засалтаа нэг мөр тодорхойлсон байна. Үүний улмаас тэрбээр сургуулиасаа хөөгдөж, эцэст нь коллежид оролгүй BIBA дэлгүүрт худалдагчаар ажиллах болжээ. Хожим нь энэ байдал түүнийг нэрийн хуудас, түүнийг тодорхойлох гол хүчин зүйл болсон юм. 

Үүний дараа загварын сэтгүүл ажиллах боломж олдож эхэлсэн төдийгүй түүний эргэн тойронд түүнд дэмжлэг үзүүлэх чадалтай нэр нөлөө бүхий хүмүүстэй танилцаж эхэлсэн байна. 

Загварын хэвлэлд ажиллах хугацаандаа Винтур олон давааг туулсан юм. Тэрбээр олон хэвлэлд ажилласан ба зарим нэгнээс нь тэрбээр өөрөө гарч, заримаас нь өөрөө халагддаг байжээ. Зарим нь дампууран сүйрсэн бол заримынх нь удирдлагатай тэрбээр зан төлөвийн хувьд нийцдэггүй байсан аж.

Зарим түүнийг мэргэжлийн уян хатан бус хэмээн дүгнэж байсан бол зарим нь түүнийг хэт их бүтээлч хэмээн дүгнэдэг байжээ. 

Түүний багын мөрөөдөл биеллээ олсон уу? хариулт тийм. Анна Винтур "Vogue" сэтгүүлийн ерөнхий редактор болоод зогсохгүй Америкийн загварын ертөнцийн нэр нөлөөтэй хүн болсон юм. Түүнийг иш татаж, түүнтэй энэ зэрэгцэх гэж хүмүүс түүний үзэл бодлыг сонсдог. Түүний амьдралыг олон нийт сонирхохын сацуу ам дамжин цуурхдаг. Үүний хариуд тэрбээр үгүйсгэхээс илүүтэй  үүнийг дэмжих нь олонтой. 

 

Хувийн амьдрал 

1984 онд Анна Винтур Дэвид Шэффертай гэрлэж хоёр хүүхэд төрүүлсэн байна. Тэдний том хүү Чарльз нь 1985 онд төрсөн бол охин Кэтрин нь 1987 онд төрсөн юм. 1999 онд хосууд салжээ. Тухайн үедээ энэ мэдээ нь шуугиан тарж байсан юм. Тэдний салах болсон нэг шалтгааныг Винтур гэр бүлээс гадуур явдалтай байсан хэмээн ярьсан юм. Гэсэн хэдий ч тус мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна. 

Анна Винтур бараг байнга шахуу "Chanel" брэндийн хар өнгийн нүдний шилтэй гарч ирдэг юм. Зарим нь түүний харааны асуудалтай тул шил зүүдэг гэсэн бол зарим нь түүнийг сэтгэл хөдлөлөө нуух хаалт хэмээжээ. 

Анна Винтурын ширүүн аашны талаар бүхэл бүтэн домог цуурхдаг юм. Жишээ нь, доод албан тушаалын ажилчид түүнтэй хамт цахилгаан шатанд явах болон юм ярих хориотой байдаг гэх бичигдээгүй хууль "Vogue"-ийн байранд үйлчилдэг хэмээн цуурдаг.