m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.19 04:15
145
Ганц бие найздаа хэлж болохгүй үгс

1. Чи хүнтэй уулзаж байгаа юу? Яагаад ганцаараа яваад байгаа юм?
Ганц бие хүүхнүүдэд энэ асуултанд тохирсон таатай хариулт огт олддоггүй. Тэд өөрсдөө ч яагаад ганцаараа яваагаа мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээд л тэд аль болох ухаантай хариулт хэлэх гэж толгойгоо өвтгөнө гээч. Энэ асуултыг хэтэрхий олон тавьбал найз чинь таньтай уулзахаас зугтаадаг болох вий.

2. Ийм сайхан бүсгүйг яагаад хүмүүс тоодоггүй байна аа?
Та түүнийг аль болох “өргөх” гэж л энэ үгийг хэлсэн тийм үү? Гэхдээ таны энэ үг ганц бие эмэгтэйчүүдэд яг доромжлол шиг сонсогддог нь нууц биш. “Хэнд ч тоогдохооргүй”-дээ биш, зөв хүнтэйгээ учраагүй яваа болохоор л тэд ганц бие байгаа гэдгийг санаарай.

3. Би чамайг найзтайгаа танилцуулж өгөх үү?
10 бүсгүй тутмын нэг нь найзаараа зуучлуулж хүнтэй танилцахаас дургүйцдэг. Түүнд гайхалтай тохирох сайхан эрийг таньдаг байлаа ч, энэ үгийг хэлэхдээ болгоомжил. Түүний хувьд энэ нь “арга ядсан” зүйл ч байж мэднэ.

4. Чи хэзээ гэрлэх гэж байна?
Ганц бие бүсгүйчүүдийн энэ асуултанд дургүй байдгийн шалтгаан нь, тэд үүнд үргэлж “Мэдэхгүй” гэж хариулсаар байгаад залхчихсан байдаг. Таны найз Вангагийн, эсвэл Нострадамусын удамтай биш л бол, тааж мэдэхгүй ирээдүйг нь түүнээс бүү шалгаа.

5. Чи интернэтээр танилцах үйлчилгээнд бүртгүүлж үзсэн үү?
Бүсгүйчүүд өөрсдийнхөө хүслээр танилцах үйлчилгээнд бүртгүүлсэн бол өөр хэрэг. Харин найз нь санал болгосон учраас л, онлайнд өөрийнхөө тухай мэдээллийг бичих нь эмзэг хүүхнүүдийн хувьд гутамшигтай хэрэг.

6. Тавилан байвал та хоёр учирч л таараа.
Энэ үгний хамгийн муу хор уршиг нь, таны найз тохирсон хүнтэйгээ уулзалгүй удах тусмаа “Би ганцаараа л байх хувьтай юм байна” гэж бодох болно.

7. “Чи зүгээр л ______ хэрэгтэй.”
Эрчүүдтэй сээтэгнэх. Гадуур гарах. Тод өнгийн хувцас өмсөх. Илүү ярих. Бага ярих. Санаачлагыг гартаа авах. Өөрийгөө гайхуулах. Илүү нууцлаг байх. Илүү задгай байх. Үсээ тайруулах. Үсээ ургуулах. Яг юу хүсч байгаагаа ойлгох. “Profie”-ийн зургаа солих. Жаахан хичээх. Өөр тийшээ нүүх.

8. “Хөөх, би ямар азаар хүнтэй суугаа вэ.”
Түүний хажууд ингэж "гайхуулах" хэрэг бий гэж үү? Үгүй л болов уу.

9. "Би чам шиг ганц бие байсан ч болоосой. Чи үнэхээр азтай юм аа.”
Мэдээж тэд “Харин тийм ээ, чи ч гэсэн яг одоо нөхрөөсөө салчих” гэж танд хэлэхгүй нь лавтай. Ганц бие бүсгүйчүүд илүү их цаг завтай байдаг нь үнэн ч, ингэж хэлэх нь тэдний сэтгэлийг засах гэсэн ядруухан оролдлого шиг санагдах болно. Яг үнэндээ та дотроо эр нөхрөө олсондоо баяртай л байгаа шүү дээ.