m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.19 06:56
30
Хүмүүстэй хамтарч “Баг”-аар ажиллаж амжилтанд хүрэхийн тулд

Сүүлийн үед ажил олгогчдын ажилтныг сонгон шалгаруулахдаа зайлшгүй харгалзан үздэг үзүүлэлт бол багаар ажиллах чадвар болоод байна. Иймээс та багаар ажиллаж амжилтанд хүрэхийн тулд доорх чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай.

Үүнд:

  1. Харилцан холбоо тогтоох чадвартай байх: Бүлгийн гишүүдтэйгээ харилцан итгэлцлийг үүсгэж чадсанаар та багийнхаа гишүүдийн сэтгэл санааны байдал болон ажлын бүтээмжээ сайжруулах боломжтой болно.
  2. Зарим тохиолдолд энэрэнгүй хандах хэрэгтэй: Энэхүү чадвар нь шударга, үнэнч байдлыг араасаа дагуулж байдаг ач холбогдолтой.
  3. Бүлэг дотор үүссэн зөрчилдөөнийг эерэг талаас нь харж зөрчил бүхнийг тодорхой болдог гэдгийг анхаарч үзэх:
  4. Өөртөө итгэх итгэлийг нь хөсөрдүүлэхгүй байх: Ингэснээр та багийнхаа гишүүдийн хүндэтгэлийг хүлээх болно.
  5. Хамтран ажиллагсаддаа тодорхой найдлага төрүүлэх: Юунд, яаж хамтран хүрч болохоо мэдэгдэж мэдрүүлж байх нь маш чухал юм.