m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.19 06:58
175
Ажилд орох шалгуурыг амжилттай давах арга зам

Ажилд орох хүсэлт гаргахдаа та тухайн байгууллага болон ажлын байрны онцлог, түүнд тавигдах шаардлагуудын талаар сайтар судлан тодорхой мэдлэг мэдээлэлтэй очих хэрэгтэй. Практикаас үзвэл ажилд орох хүсэлт гаргахдаа доорх хэлбэрүүдээр хандах нь элбэг тохиолддог ба зарим зүйлүүдийг анхаарах шаардлагатай. Зарлалын дагуу биечлэн очиж уулзах тохиолдолд

  • Ажил олгогчтой аль болох эелдгээр харьцаж, өөрийн ажилд орохыг хүсч байгаагаа товч тодорхой цөөн үгээр илэрхийлэх;
  • Ажилтны анкет бөглөхдөө асуултуудтай анхааралтай танилцсаны дараа тодорхойгүй асуулт гарвал холбогдох хүмүүсээс лавлах
  • Ажил олгогчийн зүгээс дараахи түгээмэл асуултуудыг тодруулахаар хөнддөг бөгөөд та оновчтой хариулах чадвартай байх ёстой.
  • Та энэ ажлын байрны талаарх мэдээллийг ямар замаар олж авсан бэ?
  • Та яагаад энэхүү мэргэжил болон ажлын байрыг сонгосон бэ?
  • Танд энэ ажлын байранд ажиллах ямар ямар боломжууд байна вэ?
  • Мэргэжлийн өндөр ур чадвар, бүтээлч санаачлага, багаар ажиллах, бие даан шийдвэр гаргах чадвар, харилцааны соёл гэх мэт.
  • Та ажлын ачаалал дааж ажиллах чадвартай юу?
  • Танд манай байгууллагын цаашдын үйл ажиллагааны талаар ойлголт, тодорхой төсөөлөл байна уу?
  • Таны зүгээс манай байгууллагын хөгжилд хувь хүний болоод мэргэжилтний зүгээс хэрхэн идэвхи зүтгэл, санаачлагатай ажиллах бололцоо байна вэ?