m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.19 07:13
86
Сэтгэлийн тавгүйтлээс ангижрах арга
  1. Өөдрөг үзэлтэй бай. Өөртөө итгэлтэй, аливаа бэрхшээлийг туулах тэсвэр тэвчээртэй байж сур. Хийж буй ажил тань бүтэлгүйтвэл сэтгэл санаагаар унахын оронд “заавал хийх ёстой” хэмээн өөртөө урам өг.
  2. Олон нийтэч бай. Клуб, сайн дурын байгууллагуудад гишүүнээр элс. Хүмүүстэй санаа бодлоо солилцож хамтран ажиллах нь таныг өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байхад тусална.
  3. Аль болох олон найз нөхөдтай бай. Ганцаардал нь хүнийг сэтгэл санааны хямралд амархан оруулдагийг санаарай.
  4. Цагаа дэмий бүү үр. Ажлын цагаа зөв зохицуулахын тулд хуваарьтай ажиллаж сурах нь чухал.
  5. Санхүүгийн хувьд баталгаатай бай. Мөнгөтэй байх нь сэтгэл хангалуун явах нэг үндэс.
  6. Шашин шүтлэгтэй бай. Шашин шүтдэг хүмүүс итгэл бишрэлийнхээ ачаар сэтгэлийн хямралаас гарч чаддаг.
  7. Элдэв муу бодлоо сэтгэлээсээ авч хая. Аливааг болж бүтэх, зөв зүйтэй талаас нь харахыг хичээ.
  8. Гэр бүлийнхэнтэйгээ ний нуугүй бай. Гэрийнхэнтэйгээ чөлөөтэй ярилцаж, зөвлөлцөж байх хэрэгтэй.