m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.19 14:33
77
Алтаа хаяад амьд үлдэх үү?

  Танд их хэмжээний мөнгө олох боломж гарвал та хамгийн түрүүнд юу хийх вэ? Амьдрал тэр чигээрээ мөнгө олох хэрэгсэл гэж үү? Энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. “Keystone Films”, “Khagan Films”, “Nu producing”-ийн хамтын бүтээл “Алтан ус” Монголын уран сайхны кино энэ сарын 21-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү киноны гол дүрд реппер Gee, Rokit bay нар хамтран тогложээ.

Кино сонирхогчдын дунд аль хэдийн хүлээлт үүсгээд байгаа тус киноны зураг авалтын дийлэнх хэсгийг элсэн цөлд авсан аж. Зохиолын санааг МУГЗ Ц. Нацагдорж гаргаж, Э. Оргил зохиолч, найруулагчаар ажилласан “Алтан ус” кинонд тарчигхан амьдралтай найзууд богино хугацаанд баяжих хүсэлдээ автан өөртөө байх бүх зүйлээ зарж алтны эрэлд гарахаар шийднэ. Эхэндээ бүх зүйл төлөвлөгөөний дагуу байсан ч эцсийн мөчид байдал буруугаар эргэж алтаа аваад үхэх үү?, алтаа хаяад амьд үлдэх үү? Гэсэн хоёр сонголт тэдний өмнө гарч ирснээр киноны үйл явдал үргэлжлэнэ.