m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.19 15:14
74
Англичууд Франц, Германтай нөхөрсөг тоглолт хийнэ

Английн хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Франц, Германы багтай нөхөрсөг тоглолт хийх тохиролцоонд хүрчээ. Тоглолтууд 2015 оны арваннэгдүгээр сар, 2016 оны гуравдугаар сард болох юм байна. Тэд үүнээс өмнө Итали, Ирландтай ирэх оны гурав, зургадугаар сард нөхөрсөг уулзалт хийхээр болоод байгаа юм. Хөлбөмбөгийн эх орныхон ДАШТ-д тааруухан оролцсоны дараа олон залуу тоглогчоор хүчээ сэлбэсэн. Үүний үр дүнд Европын АШТ-ий урьдчилсан шатанд дөрөв дараалан ялж, хэсгээ итгэлтэй тэргүүлж байгаа юм. Гэхдээ том тэмцээнд амжилттай оролцохын тулд том багуудыг хожих хэрэгтэй. Тиймээс дэлхийн хэмжээний хүчирхэг багуудтай халз тоглолт хийхээр төлөвлөжээ.