m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.19 23:56
102
"Монгол Сүнчой" номын айлдварт суухад анхаарах зүйлс

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн монголчуудад зориулан айлдах “Номын айлдвар” буюу “Монгол сүнчой” арванхоёрдугаар сарын 2-5-нд Энэтхэг улсын Дарамсала хотноо болох билээ. Энэхүү аяллыг зохион байгуулж буй “Ламын гэгээн Монгол сүнчой” төрийн бус байгууллагаас MASS.mn сайтаар дамжуулан сүсэгтэн олонд дараах зөвлөмжийг уламжилсан юм.

Авчрах зүйлс

Дээрхийн гэгээнтэн Далай Ламын Энэтхэгт айлдах номын айлдварын үед та бүхэн дараах зүйлсийг авч ирэх хэрэгтэй. Үүнд доороо дэвсэж суух дэвсгэр, аяга, нарны малгай, богино долгионы FM радио байна. Ном айлдах газарт шалган нэвтрүүлэх хэсгүүд дуганы дэргэд байрлах бөгөөд өөрсдийн авч ирсэн зүйлсээ авсаархан болговол орж, гарахад илүү хялбар байх болно.

Мянга мянган хүмүүс номын айлдварт оролцдог тул та бүгдийг хоёроос гурван өдрийн өмнө ирж өөрсдийн байрлах буудал, бусад зүйлсээ тохируулан сонгоорой гэж зөвлөж байна. Дарамсала хотод цөөн тооны буудлууд байдаг бөгөөд ном айлдах цагийн хуваарь ч нэг, эсвэл хоёр өдрийн өмнөөс товлогдож олон нийтэд зарлагддаг.

Суудал

Түрүүлж ирсэн хүнд илүү аятай тухтай суудал олдох болно. Баруунд зохиогдож буй ихэнх олон нийтийн арга хэмжээнд суудал болон суудлын дугаар нь бичигдсэн байдаг бол Энэтхэгт ийм үйлчилгээ байхгүй. Энэтхэгт номын айлдварт суухдаа ихэвчлэн газар суудаг. Түвдүүдийн дунд хэвшил болсон зүйл бол номлолын эхний өдөр суусан суудал дээрээ тэмдэг тавьдаг ба бусад өдрүүдэд тухайн суудал дээрээ суудаг. Энэ нь Түвдийнхний уламжлал болсон арга бөгөөд нэг нэгэнтэйгээ өдөр болгон суудлын маргаан гаргахаас зайлсхийж байгаа хэрэг юм. Хүмүүс ихэвчлэн нэгээс хоёр өдрийн өмнө ирж өөрсдийн суудлаа авдаг. Орчуулгын үйлчилгээ хүсэгчдэд зориулсан тусгай суудал зассан байдаг.

Дээрхийн гэгээнтэн номын айлдвараа түвд хэл дээр айлдах бөгөөд түүнийг англи хэлээр хөрвүүлдэг. Хэрэв та орчуулга сонсохыг хүсвэл богино долгионы FM радио авч ирэх хэрэгтэй. Чихэвчийг зайлшгүй авч ирэх хэрэгтэй

Орчуулга

Дээрхийн гэгээнтэн номын айлдвараа түвд хэл дээр айлдах бөгөөд түүнийг англи хэлээр хөрвүүлдэг. Хэрэв та орчуулга сонсохыг хүсвэл богино долгионы FM радио авч ирэх хэрэгтэй. Чихэвчийг зайлшгүй авч ирэх хэрэгтэй. Учир нь номын айлдварт суугсдын олонход нь орчуулга хэрэггүй байх тул та чихэвчээр орчуулга сонсох хэрэгтэй болно. Радио долгион цацах хэмжээ тухайн газрын нөхцөл байдлаас хамаарах бөгөөд та бүхэн үргэлж долгионоо шалгах хэрэгтэй.

Нарны хамгаалалт

Дээрхийн гэгээнтэн наранд сууж буй хүмүүст анхаарлаа ихэд хандуулдаг бөгөөд нарнаас өөрсдийгөө хамгаалахыг байнга зөвлөдөг. Мөн бороотой үед шүхэр зайлшгүй хэрэгтэй. Тиймээс малгай эсвэл жижиг шүхрийг цаг агаартаа тохируулан номын айлдварын үед биедээ авч явах хэрэгтэй. Түвдүүд зарим нь газар суухдаа гутлаа тайлдаггүй, эсвэл суусан хойноо гутлаа тайлдаг. Гутлаа тайлаад сууж байгаа олон хүмүүсийн дундуур барьж алхах нь хүмүүсийн нүүрний өмнө гутлаа аваачиж байгаатай адил байдаг тул ихэнх хүмүүс ийм зүйлд дургүйцдэг.

Цай болон өргөл

Номын айлдварт суусан хүн бүрт цайгаар үйлчлэх нь тогтсон уламжлал учраас өөрийн аягаа авч ирэх хэрэгтэй. Айлдварын үед лам нарт зэд /мөнгө/ барьдаг. Цай болон өргөлийн мөнгө нь ихэвчлэн олон нийтээс цугларсан хандивын мөнгө байдаг. Та хандив өргөхийг хүсвэл номын айлдвар болж буй газрын ойролцоох албан ёсны байранд хандана уу. Хэр хэмжээний өргөл өргөх нь таны сонголт юм.