m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 01:07
77
Хэзээ, хаана, юу

Төрийн ордон иргэний танхим- 08.30-12.30 цагийн хооронд

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТҮВШИНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ” төслийн хүрээнд туршлага солилцох үндэсний хоёр дахь удаагийн семинар болно.

СТӨ-09.00- 17.00 цагаас

ЕРТӨНЦИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДҮР ЗУРГИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ФИЛОСОФИ» СЭДЭВТ СИМПОЗИУМ  зохион байгуулагдана.

Нийслэлийн Иргэний танхим-10.00 цагаас

Нийгмийн түншлэл - баялаг бүтээгчдийн анхдугаар чуулган болно.

Чуулганд Хөдөлмөрийн яам, Хүн ам хөгжлийн яамны төлөөлөл, Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд оролцоно

 Үндэсний мэдээллийн төв-11.00 цагаас

"Улс төрд шинэ манлайлагч" төслийн шилдэг оролцогч залуусын санаачлан хэрэгжүүлж буй "Төгс зохицол" төслийн нээлтийн хэвлэлийн хурал болно.

Хууль зүйн үндэсний хүрээлэн-Хурлын танхим- 11.00 цагаас

Хуульчийн мэргэжлийн шалгалттай холбогдох хэвлэлийн бага хурал болно.

МҮХАҮТ үзэсгэлэнгийн их танхим- 11.00-17.00 цагийн хооронд

Хуулийн яармаг өдөрлөг 2014. Хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд, хуулийн нөхөрлөлүүд, хуулийн салбарт ном гарын авлага, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд, хуулийн зөвлөх, өмгөөлөгчид оролцоно. Хуулийн зөвлөгөө, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ, нотариатын үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлнэ. Зохион байгуулагч: МҮХАҮТ

бөхийн өргөө- 12.00 цагаас билет 10.000

Төв аймгийн ургацын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.

11 сарын 20.21.22.23-нд 09.00-19.00 цаг хүртэл

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Оросын хамтарсан эрдэм шинжилгээний хурал