m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 01:46
69
Полимер түүхий эд импортлогчтой уулзлаа

Гаалийн ерөнхий газрын төв лаборатори, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс хамтран гадаад худалдааг хөнгөвчлөх, хууль ёсны худалдааг дэмжих, гаалийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох зорилтын хүрээнд полимер түүхий эд импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр сав баглаа боодол, барилгын бүтэц, шугам хоолой, дулаалгын материал үйлдвэрлэх полимер түүхий эдийн шинжилгээний дүгнэлтийг гурван сарын хугацаатай олгох болсон талаарх мэдээллийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргэсэн байна. Мөн полимер түүхий эдийн дээжинд хийгдэж буй сорилт шинжилгээ, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцсоноос гадна лабораторийн зүгээс шинжилгээний багаж тоног төхөөрөмж, сорилт шинжилгээний үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллагуудад  танилцуулжээ.

Анхдагч төлөвт буй полиэтилен, полипропилен, полиэтилен терефталат болон стиролын полимерын лабораторийн дүгнэлтийн хүчинтэй хугацааг гурван сар болгосноор гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, үйлчлүүлэгч байгууллагуудын цаг зав, зардал мөнгө хэмнэгдэх ач холбогдолтой боллоо.