m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 01:58
50
А.Шоовдор болон гаалийн байцаагч нарт оноосон ялыг хэвээр үлдээжээ

Хөтөлийн цемент шохой” компанийн захирал асан А.Шоовдор , ерөнхий нягтлан бодогч Д.Наранчимэг, Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын улсын байцаагч А.Наранхүү, байцаагч Б.Даваадорж, Д.Одонтуяа нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

А.Шоовдор, Д.Наранчимэг нар тус компанийн нэр дээр гаалийн хяналтын талбайд ирсэн 79680 кг ган хавтанг улсын орлогод хураалгахгүйн тулд дээрх гурван гаалийн байцаагчид таван сая төгрөгийг нь хувааж авсан нь тогтоогджээ. 

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүх А.Шоовдорт дөрвөн жил зургаан сар, гаалийн гурван байцаагчид нэг жил хоёр сар хорих ялаар шийтгэсэн юм.