m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 02:10
69
ӨАБНУ Далай ламд виз олгосонгүй

Өмнөд Африкийн эрх баригчид Далай ламд виз олгохоос татгалзсан учир тус улсын Кейптаун хотноо зохиогдох байсан Дэлхийн энхтайваны дээд хэмжээний уулзалт буйр сэлгэхээр болжээ. Шинэ тов ёсоор арванхоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Италийн Ром хотноо уулзалт болно гэж зохион байгуулагчид мэдээлэв. Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга “Уг нь ӨАБНУ энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан Африк тивийн анхны улс болох боломжтой байсан. Гэвч тэд Далай ламд виз олгохоос татгалзсан гурав дахь улс боллоо. Үүнээс харахад тус улсын эдийн засаг, санхүүгийн чадавхи Хятадаас ихээхэн хамааралтай болох нь илт байна” хэмээжээ.   

Дээрхийн гэгээнтэн арванхоёрдугаар сарын 2-5-ны өдрүүдэд өөрийн залран байх Энэтхэгийн Дарамсала хотноо Монголоос ирэх сүсэгтэн олонд Богд Зонховын "Их бодь мөрийн зэрэг" ном айлдаад хэд хоногийн дараа Ромыг зорих юм 

Ромд зохиогдох уулзалтад уригдсан ӨАБНУ-ын иргэн, чөлөөнд гарсан хамба лам Десмонд Туту эрх баригчдаасаа ихэд ичиж буйгаа өгүүлээд “Ирэх сард Өмнөд Африк даяар арьсны эсрэг үзлээс татгалзсаны 20 жилийн ойг орон даяар тэмдэглэнэ. Энэ бол Нельсон Манделагийн үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж байгаа гэдгээ батлах сайхан боломж. Гэтэл эрх баригчдын зүгээс дэндүү хуумгай шийдвэр гаргалаа” хэмээв. Дашрамд сонирхуулахад Дэлхийн энхтайваны дээд хэмжээний уулзалтыг өмнө нь Парис, Берлин, Хирошима, Чикаго, Варшав хотууд зохион байгуулж байжээ.

Дээрхийн гэгээнтэн арванхоёрдугаар сарын 2-5-ны өдрүүдэд өөрийн залран байх Энэтхэгийн Дарамсала хотноо Монголоос ирэх сүсэгтэн олонд Богд Зонховын "Их бодь мөрийн зэрэг" ном айлдаад хэд хоногийн дараа Ромыг зорих юм.