m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 02:30
39
О.Саранчулууныг угтаж авлаа

“TCS New York City Marathon” гүйлтийн тэмцээнд амжилттай оролцсон “Сэлмэн хөлт” бүсгүй О.Саранчулуун өчигдөр эх орондоо иржээ. Түүнийг ХУД-ын Залуучуудын төлөөлөл болон гэр бүл, найз нөхөд зэрэг маш олон хүмүүс гэнэтийн бэлэг барьж угтан авсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийгөө ялан дийлж, олон хүмүүст үлгэр дууриал болж байгаа тэрээр танихгүй хүмүүс нэрийг нь бариад зогсож байхаар ихэд гайхаж бас маш ихээр баярласан юм.