m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 02:37
123
Ажил хайгч иргэдийн нээлттэй өдөрлөг болно

Монгол Улсын Хөдөлмөрийн төв биржээс "Ажлын байр-Амьдралын баталгаа" сэдэвт ажил хайгч иргэдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

"Ажлын байр-Амьдралын баталгаа" сэдэвт ажил хайгч иргэдийн нээлттэй өдөрлөг болно

Тус өдөрлөг энэ сарын 20-ны өдрийн 13:00-17:00 цагт болох бөгөөд ажил олгогч 20 байгууллагын ажлын байрны бүртгэл, сонгон шалгаруулалт явагдах аж. Түүнчлэн оролцсон иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна онлайн зуучлал, хэлэлцүүлэг явагдах юм байна.