m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 02:44
31
УИХ-ын чуулган цуцлагдлаа

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл тэргүүтэй 13 асуудлыг хэлэлцэх байсан. Харин УИХ-ын гишүүдийн ирц 10.35 цагийн үед 48 хувьтай байснаас үүдэн ирц хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийн нэгдсэн хуралдааныг цуцлахаар болсон байна.