m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 02:48
86
Ц.Алдармаад холбогдох хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа

“Шинэ үе” продакшнын жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын маргаанаас үүдэлтэй хэргийг  өнгөрсөн сард эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд хэлэлцэж  Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /1.344.000/ төгрөгөөр торгох ял оноосон.

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Алдармаа болон түүний өмгөөлөгчид хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд эрхийн дагуу давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүх хурал болж өглөө 08:30 минутанд эхэлсэн бөгөөд шийдвэрээ гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн уг хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байна. Харин Ц.Алдармааг урьдчилан хорих, Д.Оюунтуулыг батлан даалтад байлгахыг хэвээр үлдээсэн байна.