m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 02:50
36
Хөнгөний зарим финал өглөөгүүр болно

Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ноос Рио-де-Жанейрогийн олимпийн зарим шигшээ уралдааныг өглөөний цагаар явуулахаар болжээ. Марафон гүйлт, спорт алхаа зэрэг 13 төрлийн тэмцээний шигшээ уралдааныг энэ цагаар явуулах гэнэ. Олон улсын олимпийн хороо болон зохион байгуулагчдын хүсэлтийн дагуу тэд ийм шийдвэр гаргасан байна. Ийм тохиолдолд үзэгч ч олонтой байх бололтой. Сонирхуулахад хамгийн сүүлд “Сөүл 1988” олимпийн хөнгөн атлетикийн зарим төрлийн шигшээ тэмцээнүүд өглөө, өдрийн цагаар болж байсан юм.