m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 03:02
58
М.Төгөлдөр гоол оруулав

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгч А.Мөрөнгийн замаар Тайландыг зорьсон гурван хөлбөмбөгчний нэг болох довтлогч М.Төгөлдөр тус улсын “Yingcharoen Football Club” багт шалгуулж байгаа билээ. Тэрбээр өчигдөр болсон “Yingcharoen”-“JW Group” багуудын нөхөрсөг тоглолтод ур чадвараа харуулж, гоолдсон байна. Тоглолт 2:2-оор тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд түүний гоол тэнцээний бөмбөг байжээ.

Тоглолтын дараа багийн ерөнхий дасгуулжуулагч Сиричай Инчареон "Төгөлдөрийн гоол, ур чадварт сэтгэл хангалуун байна. Гэхдээ дүгнэж хэлэхэд эрт байна. Энэ бол дөнгөж эхлэл шүү дээ. Ямартай ч тэр шаргуу хөдөлмөрлөж байгаа” гэж ярьжээ. Харин М.Төгөлдөр "Би өөрийнхөө шилдэг тоглолтыг үзүүлэхийг зорьсон, бэлтгэл, тоглолт бүр чухал байна. Дараагийн баасан гаригт болох тоглолтод илүү сайн формтой оролцох болно. Дэмжиж байгаа монголчууддаа талархъя" гэжээ.