m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 03:31
56
Мухаммед Мурси цаазын ял авах уу?

Египетийн ерөнхий прокурорын газраас тагнуулын хэрэгт буруутгагдаж буй тус улсын Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси болон "Ах дүү мусульман" хөдөлгөөний 35 удирдагчдад ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноохыг шаардаж байна.   

Мурси болон түүний хамсаатнууд улсын нууцыг задруулан гадаадын тусгай албанд болон тагнуулын газарт мэдээлэл дамжуулдаг байсныг шүүх хурлын үеэр прокурор мэдээлжээ. Тэр дундаа Ираны тагнуулын газарт нууц баримт бичиг дамжуулдаг байсныг хэлсэн юм. Түүнчлэн Мурси болон "Ах дүү мусульман" хөдөлгөөний хамсаатнууд улсад тогтворгүй байдал үүсгэх зорилгоор Палестины "Хамас" хөдөлгөөнтэй хамтарч байсныг илрүүлэн буруутгагдлаа. 

Харин үүний хариуд Мурси өөрийгөө гэм буруугүй хэмээн хэлээд энэ сарын 26-нд болох дараачийн шүүх хурлаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргажээ.  

Мухаммеда Мурси өнгөрсөн оны долдугаар сарын 3-нд цэргийн эргэлтээр суудлаасаа огцорсон юм. Одоо Мурси шоронд байгаа. Тагнуулын хэрэг болон алан хядах бүлэглэлтэй хамтарч ажилласан болон хууль сахиулах байгууллагын гэм зэмгүй цэрэг цагдаагийн үхэлд түүнийг буруутгаж байгаа аж.