m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 03:33
49
Ж.Тейлорыг 24 тоглолтоор шийтгэв

NBA-гийн зүгээс “Шарлотт Хорнетс”-ийн довтлогч Жеффри Тейлорыг 24 тоглолтод оролцохгүй байх шийтгэл оноожээ. Тэрбээр есдүгээр сарын 25-нд Мичиганы нэгэн зочид буудалд өс хонзонгийн улмаас зэвсэглэсэн дайралт хийж, хүмүүсийг айлган сүрдүүлсний улмаас цагдаад баригдсан юм. Түүний энэ үйлдэлд лиг өөрийн шийтгэлээ өгчээ. Тэрбээр өнгөрсөн улиралд 26 тоглолтод оролцохдоо 8.0 оноо, 2.3 самбар дунджаар авч байв.