m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 03:34
51
Мэдээллийн нэгдсэн системээр та хүүхдээ бүрэн хянах боломжтой

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас түүхэнд анх удаа шинээр нэвтрүүлж байгаа "Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн систем"-ийн ачаар эцэг эхчүүд хүүхдээ дэлхийн хаанаас ч хянаж байх боломж бүрдлээ.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаарыг ашиглаад ямар хичээл дээр ямар дүн авсан, улирлынхаа шалгалтуудыг хэрхэн өгсөн, сургуульд ирсэн, явсан цаг, хичээлдээ суусан эсэх зэрэг бүх л мэдээллийг цаг алдалгүй авах юм байна. Үүгээр дамжуулан хүүхдийнхээ аюулгүй байдлыг ч бүрэн хангах боломжтой гэдгийг хариуцсан мэргэжилтнүүд нь хэллээ. Мөн хүүхдийнхээ багшийн тухай мэдээллийг харах, багштай харилцах боломжтой юм. Энэ систем зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна дүн шинжилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл сурагчийн сурлагын түвшний өсөлтийг графикаар харуулах юм байна. 

Үүнээс гадна энэ технологи хүмүүсийг сургуулийн эргэн тойрон дахь мэдээллээр хангаад зогсохгүй боловсролын хүртээмжийг сайжруулах зорилгоор мультимедиа сурах бичиг, гарын авлага, сургалтын материалуудыг дотроо багтаажээ. Иймд ирэх хавар ашиглалтад бүрэн орох мэдээллийн системийн үр дүнд багш, эцэг эх, сурагчид цахим сурах бичгүүдийг өдөр тутам хэрэглэх боломж бүрдэх аж.