m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 03:44
71
Уул уурхайн салбараас нийт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлнэ

Сангийн яамнаас ирэх оны төсөвт уул уурхайн салбараас нийт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөөд байна хэмээн мэдэгдсэн байна. Тухайлбал,  ирэх онд “Оюу Толгой" компани 819 мянган тонн зэс-алтны баяжмал экспортолж, 324 тэрбум төгрөгийн  татварын орлого төвлөрүүлэхээр байна. Харин “Эрдэнэт" үйлдвэр 590 мянган тонн зэс-молибдений баяжмал экспортолж 448 тэрбум төгрөгийг татварт төлөх ажээ. Мөн нүүрс экспортлогчдоос “Эрдэнэс Таван Толгой" компанийн экспорт ирэх онд зургаан саяд хүрч 60.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж Сангийн яам тооцоолсон байна. Энэ нь ирэх онд уул уурхайн салбараас төвлөрүүлэх төсвийн 70 орчим хувийг эзэлж байгаа аж.

Уул уурхайн салбараас нийт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлнэ

Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн сард экспортын орлого оны эхнээс өссөн дүнгээрээ 4.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин зэсийн экспорт 2.5 дахин өсч, 1.9 тэрбум ам.долларын орлого оруулжээ. Аравдугаар сарын байдлаар төсвийн гүйцэтгэл 10 гаруй хувиар дутахад экспортын гол түүхий эдүүдийн ханшийг өндрөөр тооцсон нь нөлөөлөөд байгаа талаар "Bloomberg" мэдээлсэн байна.