m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 03:56
67
Байгалийн хагас үнэт чулууг хууль бусаар хил давуулахыг завджээ

Энэ сарын 17-ны өдөр Өмнөговь аймаг дахь Шивээхүрэнгийн боомтоор БНХАУ-руу гарах чиглэлд явж 15-12 ӨМА улсын дугаартай саарал өнгийн фургон маркийн тээврийн хэрэгсэлд  байгалийн хагас үнэт чулууг нууж хууль бусаар хил давуулахыг завдсан байна. 

Уг тээврийн хэрэгсэлд  шалгалт хийхэд, тээврийн хэрэгслийн дотор хана таазыг зориудаар тоноглож, тухайн хэсэгтээ 125 кг улаан өнгийн байгалийн хас чулууг нуун далдалсан байжээ. 

Эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх аливаа зөрчлийг илрүүлэх зорилгоор Гаалийн байгууллага, Цагдаагийн байгууллагатай хамтран ажилласнаар тодорхой үр дүнд хүрч байна.