m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 03:57
74
Блаттер: Оросууд гайхалтай ДАШТ-ийг зохионо гэдэгт итгэлтэй байна

FIFA-гийн ерөнхийлөгч Йозеф Блаттер 2018 онд Орост зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий талаар өөрийн бодлоо хуваалцжээ. “Хэд хоногийн өмнө би Москвад ирж, ДАШТ-ий албан ёсны бөмбөгийг танилцуулах ёслолд оролцсон. Бэлтгэл ажил өндөр түвшинд явагдаж байгааг харлаа. Оросууд гайхалтай ДАШТ-ийг зохион байгуулна гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн ноён Блаттер өгүүлжээ. 21 дэх удаагийн ДАШТ 2018 оны зургадугааар сарын 8-наас долдугаар сарын 8-нд хойд хөршийн 11 хотод болох тов гараад байгаа юм.