m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 04:16
141
Наполеон торт хийх жор

Орц: /6 ХҮН/

-250г масло

-2стакан гурил

-1ш өндөг

-2х/х нимбэгний шүүс

-1/2 стакан хүйтэн ус

Крем:

400г молоко

200г масло

200г самар

Хийх арга:

1. Хагас стакан усан дээр нимбэгний шүүс нэмээд өндөгтэй хамт хутгана.

2. 250г масло дээр шигшсэн гурил нэмээд хутгаар масло жижиг хэсэг болтол зүснэ. Үүний дээрээ өндөгтэй усаа нэмээд зуурна.

3. Бэлэн болсон зуурмагаа 9 хэсэгт тэнцүү хуваагаад бөөрөнхийлнө. Бөөрөнхийлсөн гурилаа уутаар бүтээгээд 1 цаг хөргөгчинд амраана. 

4. Одоо кремээ хийнэ. Самраа уутанд хийгээд элдэнэ. 

5. Зөөлөн болтлоо гэссэн маслыг хөвсгөр болтол нь миксердээд молокогоо нэмнэ. 

6. Бөөрөнхийлсөн 9ш гурилаа тус тусад нь элдээд сэрээгээр хатгана. Тус тусад нь 180С-т 10-15 минут шаргал өнгөтэй болтол нь шарна. 

7. Хөрөхөөс нь өмнө дугуй хэвэнд зүсээд авна. Зүсэхэд гарсан үйрмэгээ дахин үйрүүлээд тортны чимэглэлд хэрэглэнэ. 

8. Тортоо өрөхдөө 9ш гурил дунд нь кремээ зузаан түрхээд өрнө. Дунд нь самраа хийж болно.