m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 04:32
70
Бусдыг яаж сонсож сурах вэ?

Төвлөрч сур

Чи маш их ажилтай, асуудал зөндөө байгаа бол найзыгаа ярьж байхад нь өөр зүйл бодож суух нь аргагүй биз. Гэхдээ чи тархиндаа мөн биеийн эд эс бүхэнд хүнийг сонсож сурах ёстойгоо мэдэгдэж төвлөрүүлэх хэрэгтэй. “Сонсож сурах” гэдэг үгийг өдөр бүр амандаа хэлж бай. 7 хоног хэлж хэвшсэнээр дараа нь найзтайгаа уулзах үед ямар өөрчлөлт гарахыг хараарай.

Чимээгүй

Бидний ихэнх нь яриан дунд зогсолт авах үед эвгүй байдаг. Маш их юм ярьж байгаад гэнэт чимээгүй болох тэр үе. Харин энэ чимээгүйд дасах, эвгүй санагдахгүйн тулд та өдөр бүрийн хэдхэн хормыг тайван өнгөрүүлж сурах хэрэгтэй. Хөгжим, телевиз, радио, гар утас, интернэт гээх бүх юмгүйгээр хэдхэн хором байгаад үзээрэй. Харин энэ хэдхэн хормыг ярианы дундах зогсолт гэж бодож байх хэрэгтэй. Үүний дараагаар чимээгүй танд эвгүй санагдахаа болино. Яриан дунд байх энэ зогсолт нь ярилцаж буй хүмүүс бие биенээ сайн ойлгоход тусалдаг.

Бэлдэх 

Найзуудаараа суугаад ярилцаж байхдаа ам нээх гэж бүү яараарай. Тэднийг ярьж дуустал нь сайн сонсох хэрэгтэй. Хаана ч явсан хэнтэй ч ярилцсан бай, тэр хүмүүсийг ярьж дуусахыг хүлээж, хүлээх зуураа тэднийг анхааралтай гэгч нь чин сэтгэлээсээ сонсоод авах хэрэгтэй.