m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 04:35
35
Олон улсын ардчилсан холбооны уулзалт болж байна

БНСУ-ын Сөүл хотноо эхэлж буй Олон улсын ардчилсан холбооны гишүүн намуудын удирдлагуудын уулзалтад УИХ-ын гишүүн Л.Болд, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, тус намын гадаад харилцааны зөвлөх А.Батпүрэв нар оролцож байна.

Баруун, төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын Олон улсын ардчилсан холбоонд  Монгол улсас Ардчилсан нам гишүүнээр элссэн байна. Тус холбоонд АНУ-ын Бүгд найрамдах нам,  Британи, Канад, Норвегийн Консерватив нам, Германы Христийн ардчилсан нам, Австрали, Шинэ Зеландын Либерал нам, Солонгосын Сэнүри нам зэрэг улс орондоо нэр, нөлөө бүхий улстөрийн томоохон хүчнүүд гишүүнчлэлтэй байдаг юм байна.

Өнөөдөр эхэлж буй Ази, номхон далайн бүсийн ардчилсан холбооны уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Болдыг тус бүсийн Ардчилсан холбооны дэд даргаар сонгосон байна. Мөн энэ үеэр олон улсын ардчилсан намуудын өндөр түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.