m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 04:36
75
"Уран хас" баримтат кино нээлтээ хийнэ

Монголын урлагийн зөвлөл, залуу уран бүтээлчдийг дэмжих, урлагийн сор болсон бүтээлийг олон нийтэд хүргэх, олон нийтийг урлагийн боловсролоор хангах зорилгын хүрээнд залуу кино найруулагч Ш.Ихбаярын анхны бүрэн хэмжээний уран бүтээл болох “Уран хас” баримтат кино үзэгчдийн хүртээл  болох гэж буй.

Эл дэлгэцийн бүтээл нь “No wonder film” студийн бүтээл ба “Алтан хальс холбоо”-ны дэмжлэгтэйгээр бүтжээ.

“Уран хас” баримтат кино нь Монголын гурван залуу уран бүтээлч гэр бүлийн тухай өгүүлэх аж. Тодруулбал таван зураачийн тодорхой нэг уран бүтээлээ туурвиж буй арга ажиллагаа, үйл явцыг харуулах юм. “Уран Хас” нь бодролын аясаар залуу бүтээлчдийн аж амьдрал, бүтээл туурвихуйг тольдох бөгөөд шинэлэг өнгө төрх, хүүрнэлт бус өгүүлэмжээрээ онцлог юм.

Киноны төгсгөлд найруулагч Ш.Ихбаяр, кинонд оролцсон уран бүтээлчид болон үзэгчидтэй “Урлагтай яриа”-г бүтээлч баримтат кино хэрхэн яаж хийх, “Уран хас” хэрхэн бүтсэн талаар, мөн уран бүтээлч байх тухай чөлөөт ярилцлага өрнүүлэх аж.

Уран хас баримтат киноны нээлт арваннэгдүгээр сарын 22–нд 18:00 цагт “Тэнгис” кино театрт болно.