m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 04:45
64
“Барса” 18 настай довтлогчийг элсүүлэв

Каталоны “Барселона” баг 18 настай довтлогч Адам Траоретай гэрээ байгуулсан тухай клубийн албан ёсны сайтад мэдээллээ. Гэрээний хугацаа 2018 он хүртэл хүчинтай байх аж. Тэрбээр өдгөө “Барса”-гийн нөөц баг болох “Барселона Б”-д алба хашдаг юм. Залуу довтлогч энэ үеэр өөрийгөө нээн харуулж чадсан тул багийн удирдлагууд ийн үнэлжээ. Мали гаралтай испани довтлогчийг “Барса”-гийн тактикт гойд тохирох тоглогч гэж үзэж байгаа юм байна.