m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 04:57
103
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсээр байна

 Энэ сарын 10-наас 16-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 159,557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.305 (6.5 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 хувиар их ажээ.

10.000 хүн амд 39.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 0.6, өмнөх оны мөн үеэс 6.6 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 72.814 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,336 (7.3 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй байсан бөгөөд өмнөх долоо хоногоос 0.6 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар нэмэгджээ. Өвчлөл 10,000 хүн амд 43.3 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх  долоо хоногоос 1.8, өмнөх оны мөн үеэс 5.3 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд

Томуу, томуу төст өвчин, Улаанбаатар хотод

 

Эх сурвалж: ХӨСҮТ