m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 04:58
49
Аваргууд эрхээ авч чадсангүй

Ирэх жил Экваторын Гвинейд зохиогдох Африкийн цомын тэмцээний урьдчилсан шат өндөрлөлөө. Нийт 16 эрхийн төлөө хар тивийн 51 баг хүчээ сорьсон юм. Сорилго тэмцээний хамгийн том сенсаацыг хүчирхэг Нигерийн шигшээ тарьсан. “Супер бүргэдүүд” хоёр жилийн өмнө зохиогдсон тэмцээнд урамтай тоглон түрүүлж, гурав дахь цомоо хүртсэн хэдий ч энэ удаа эрхээ авч чадсангүй. Тэд сүүлийн тойрогт талбайдаа Өмнөд Африкийг хожсон бол найдвар төрөх байсан ч арайхийн 2:2-оор тэнцсэн юм. Харин нөгөө талд гол өрсөлдөгч Конго Суданыг талбайд нь буулгаж авснаар тэдний өмнө гишгэж дөнгөлөө. Түүнчлэн тивийн аварга цолыг долоон удаа хүртэж, дээд амжилт тогтоосон хүчирхэг Египетийн баг зургаан тоглолтын дөрөвт нь хожигдож, бас л эрхээс мултарлаа. Ингээд Африкийн цомын тэмцээнд оролцох эрхээ авсан багуудыг танилцуулья.

ӨАБНУ, Конго, Алжир, Мали, Габон, Буркина Фасо, Камерун, Кот-д’Ивуар, Ардчилсан Конго, Гана, Гвиней, Капо Верде, Замби, Тунис, Сенегал. Эдгээр 15 баг дээр зохион байгуулагч Экваторын Гвиней нэмэгдсэнээр шилдэг 16 баг бүрдэх юм.