m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 05:00
73
Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

Эбола вируст халдварын 14 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Энэ сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад тус вируст халдвараар 15211 хүн өвчилж, 5469 (%) хүн нас барсан байна.

Энэ сарын 14-нөөс хойш өвчний тохиолдол 732, нас баралт 243 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байна.

Нийт 584 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 329(56 хувь) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээнээс хойш өвчний тархалт 14 тохиолдлоор, нас баралт таваар тус тус нэмэгджээ.

 Эх сурвалж: ДЭМБ