m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 05:07
78
Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадорж лекц уншина

     Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономч  Ш.Гунгаадорж “Монгол Улсын хөгжилд Хөдөө аж ахуйн салбарын үүрэг” сэдвээр өнөөдөр лекц унших гэж байна. “VIP яриа” лекц, ярилцлагыг АХХ-ны дэргэдэх “Хөгжил” клубээс зохион байгуулж байгаа аж.

     Тус арга хэмжээ өнөөдөр 17:00 цагт Ардчилсан хүчний холбооны байранд болно. “VIP яриа” лекц, ярилцлагын зочноор өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн оролцож “Эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвээр нээлттэй ярилцсан байна.